АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ
890H & SGR50C
TC500A
Экскаватор
АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ
АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ

Бид Та бүхэнд уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд машин механизмын худалдааг албан ёсны эрхтэйгээр хүргэж

890H & SGR50C

Хамтын төгс ажиллагааг Та бүрэн мэдрэх болно.

TC500A

Ultra-long outrigger span ensures increasing stability. Effective mirror and rear view camera combinations improve overall visibility

Экскаватор

LiuGong брэндийн экскаваторуудыг зах зээлийн хамгийн хямд үнэ, чанарыг эрхэмлэн борлуулж байна.

АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ

Бид Та бүхэнд уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд машин механизмын худалдааг албан ёсны эрхтэйгээр хүргэж

Mongolian

Монгол агуулгын мэдээллүүд орно

Тус компани нь 2013 онд байгуулагдсан үеэс эхлэн орон нутгийн нүүрсний уурхайн TEREX маркийн техникүүдийн сэлбэг, шүүрнүүдийг БНХАУ-ын Умардын Хүнд Машины үйлдвэрийн төлөөлөгчийн албан ёсны эрхтэйгээр нийлүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 16 жил болжээ.

Бид дараах техник, үүдийг Монгол дахь албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна. Үүнд:

  • БНХАУ-ын LiuGong брэндийн төрөл бүрийн машин механизм,
  • Польш улсад үйлдвэрлэсэн DRESSTA брэндийн бульдозер,
  • БНХАУ-ын LGMG брэндийн MT86, MT95 маркийн өөрөө буулгагч автомашин,
  • Шотланд улсаас гаралтай БНХАУ-д үйлдвэрлэсэн TEREX брэндийн өөрөө буулгагч автомашин,

Манай компани нь уул уурхай, зам, барилга, авто тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст техникүүддээ баталгаа гарган худалддаг бөгөөд, баталгаат хугацааны сэлбэг болон засварын ажлыг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэдэг.

Тус компанийн засварын газар нь хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмжийн оношлогоо, засвар үйлчилгээний орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд мэргэжлийн засварчид түргэн шуурхай, чанарын баталгаатайгаар засвар үйлчилгээг хийж байна.

Бид, уул уурхайн болон хүнд даацын бүх төрлийн техникийн сэлбэг материалын захиалга авч, агаараар болон газраар тээвэрлэж хурдан шуурхай бэлтгэн нийлүүлнэ.

Манай компани нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх банкуудтай санхүүгийн түрээсийн нөхцөлөөр хамтран ажиллаж байна.

Та бүхэн манай компанийн худалдаж байгаа техникүүдээс сонголтоо хийгээд, худалдааны ажилтнуудтай холбогдон үнийн санал авч, банкны нөхцөлөөр урьдчилгаа төлбөр төлөөд худалдан авалт хийх боломжтой. 

Банкны нэр  Урьдчилгаа 
Хас Лизинг ХХК 20%
Ти Ди Би Лизинг ХХК 20%
Хаан банк 15%
Голомт банк 20%
Капитрон Банк 20%

Бидний зүгээс та бүхэнд хурдан шуурхай үйлчилгээ, хамгийн боломжит үнэ, баталгаатай техникийг санал болгож байна.

Та бүхэн чанар, үнэ, бүтээмжээрээ Монгол улсын зах зээлд танигдан, өргөнөөр нийлүүлэгдэж байгаа ДООРХИ техник, тоног төхөөрөмжөөс сонгон хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье.

Та бүхний ажилд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


ХҮНДЭТГЭСЭН, 
Нисээч Интернэшнл ХХК-ийн
Худалдаа, маркетингийн алба


Утас:

8903 - 7766
8907 - 7766
8902 - 7766
8902 - 7788 

ЗАСВАРЫН ГАЗАР

“Нисээч Интернэшнл”ХХК-ийн Засвар, үйлчилгээний хэсэг нь компанийн төв байрны хажууд байрладаг. Засварын байр нь хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмжийн оношлогоо, засвар үйлчилгээг хийх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Засварын хэсэг нь, засварын менежер, хөдөлмөр хамгааллын инженер, засварын ахлах техникч, засварын техникч, засварын тоо бүртгэгч зэрэг орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Тус засварын газарт LiuGong, LGMG, Cummins, Terex, Shacman, Dressta зэрэг үйлдвэрүүдийн машин, механизмуудын засвар, үйлчилгээг их засварын болон хөдөлгүүрийн, хурдны хайрцаг-хүч дамжуулах ангийн, гагнуур, токарийн цехэд хийж гүйцэтгэж байна.

Засварын хэсэг нь, техникийн оношилгоо хийх, борлуулалтын дараах баталгаат засварын ажил болон, орон нутагт дуудлагаар засварын ажил гүйцэтгэх, УБ дахь засварын төв байранд засварын ажил захиалгаар хийх ажлуудыг тус тус гүйцэтгэдэг.

Бид явуулын засвар үйлчилгээг өөрсдийн тусгай тоноглосон автомашинаар газар дээр нь очиж түргэн шуурхай оношлож, засварын ажлыг түргэн шуурхай, чанарын баталгаатайгаар гүйцэтгэж байна.

Манай компанийн Засвар, үйлчилгээний хэсэг нь чадварлаг инженер, техникийн ажилчидтай ба олон улсын стандартын шаардлага хангасан техник, багаж хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Манай инженер, техникийн ажилчдын ихэнх нь БНХАУ-ын Guangxi LiuGong Machinery Co.,Ltd болон Лингон Групп Жинань Хэави Машинери Компанийн үйлдвэрт дадлагажсан мэргэжлийн зэрэгтэй төдийгүй, шинээр үйлдвэрлэгдэж байгаа техникүүдийн мэдээллийг цаг тухайд нь авч, үйлдвэрээс зохион байгуулсан сургалтуудад байнга хамрагдаж байдаг.

Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг байнга эрхэмлэн, чанартай, найдвартай засвар үйлчилгээг харилцагчиддаа үзүүлэхийг зорин ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ.

Энэ нь тухайн техникийн үйлдвэрээс өгөгдсөн ашиглалт ба засвар үйлчилгээний гарын авлагын дагуу, тодорхой хуваарийн дагуу хийгдэх засвар үйлчилгээ юм. Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ нь машин механизмуудад тохиолддог ижил төрлийн эвдрэл гэмтлүүдээс урьдчилан сэргийлж, засварын зүй бус зардлыг багасган, техникийн бүтээмжийг хэвийн хэмжээнд байлгахад чухал нөлөө үзүүлдэг.

Дуудлагын засвар үйлчилгээ.

Харилцагчийн хүсэлтийн дагуу, засварын багийнхан нь УБ хот дотор болон орон нутагт өөрсдийн автомашинаар түргэн шуурхай хүрэлцэн очиж, техникийн эвдрэл гэмтлийг оношлон, засварын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэнэ.

Харилцагчидтай хийх засвар үйлчилгээний гэрээ.

Бид харилцагчидтай засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, техникийн үйлчилгээ болон засварын бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхийг санал болгодог. Гэрээ байгуулснаар тогтмол хуваарийн дагуу манай ажилтнууд нь техникийн үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээг өндөр гүйцэтгэлтэй хийх болно. 


Хүндэтгэсэн,

Засварын ажилтан

Утас: 8670 9988

Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.  

  Албан тушаал Нэр Харилцах утас И-мэйл хаяг
 
ЗАХИРГАА
 
Захирлын туслах Б.Цэцэгсүрэн 8903 9911 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
 
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА
 
Борлуулалтын менежер Ч.Усанболор 8902 7788 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
 
Борлуулалтын ажилтан Б.Цолмон 8902 7766 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
 
ЗАСВАР
 
Засварын ахлах механик Б.Буянтогтох 8670 9988 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. 
 
СЭЛБЭГ
  Сэлбэг борлуулалтын ажилтан Цэрэнханд  8904 7788 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.  
  Сэлбэг борлуулалтын ажилтан Сумъяа 8903 7788

   Сэлбэгийн худалдааны хэсэг нь компанийн худалдсан техникүүдийн сэлбэг болон бусад бүтээгдэхүүнийг албан ёсны диллерийн эрхтэйгээр ханган нийлүүлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг. 



   Бид, LuiGong, LGMG брэндийн техникүүд болон, TEREX, SHACMAN зэрэг уул уурхай, зам, барилгын салбарт дэлхийд танигдсан брэндүүдийн сэлбэгийг худалдаалах эрхтэй албан ёсны төлөөлөгч болон ажиллаж байна.


   Бид, дараах бүтээгдэхүүний Монгол дахь албан ёсны диллер компани билээ. Үүнд:

  • АНУ-ын DONALDSON брэндийн шүүрнүүд,
  • TRIANGLE болон LEAD WAY брэндийн дугуйнууд,
  • Дэлхийд алдартай АНУ-ын CUMMINS хөдөлгүүрийн сэлбэг,
  • БНХАУ-ын SHACMAN брэндийн автомашины сэлбэг,
  • Шотланд улсаас гаралтай БНХАУ-д үйлдвэрлэсэн TEREX брэндийн өөрөө буулгагч автомашины сэлбэг,
  • БНХАУ-ын SINOPEC брэндийн тос, тосолгооны материал,


       Манай компанид одоогийн байдлаар, 5000 гаруй нэр төрлийн 10 гаруй тэрбум төгрөгийн сэлбэгийн нөөцтэй байна.

       Бид харилцагч нарын хүсэлт, захиалгын дагуу, зарим төрлийн сэлбэг материалыг, хамгийн багадаа 24 цагийн дотор нийлүүлж байна.

 

Манай сэлбэгийн хэлтэст хандсанд баярлалаа. 


 
   
ХҮНДЭТГЭСЭН, 

 
  Албан тушаал Нэр Харилцах утас И-мэйл хаяг
 
СЭЛБЭГ
 
Сэлбэгийн менежер Болор 9900 5168 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. 
  Сэлбэг борлуулалтын ажилтан Цэрэнханд 8904 7788 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. 
  Сэлбэг борлуулалтын ажилтан Сумъяа 8903 7788

БИДНИЙ УРИА:  ТАНЫ ШИЛДЭГ ТУСЛАГЧ 


АЛСЫН ХАРАА:  БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН ЗАРДЛЫГ ХЭМНЭЖ, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ. 

ЭРХЭМ ЗОРИЛГО:  БИД ОРЧИН ҮЕИЙН ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ТУСГАСАН, ӨӨРИЙН ӨРТӨГ БОЛОН АШИГЛАЛТЫН ЗАРДАЛ БАГАТАЙ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ХАРИЛЦАГЧДЫНХАА ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭЖ АЖИЛЛАНА. 


БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС: 

  • Үнэнч шударга байдал
  • Хариуцлагатай байдал 
  • Бүтээлч байдал
  • Өрсөлдөх чадвартай байдал 
  • Хүндэтгэлтэй байдал 

БИДНИЙ ЗАРЧИМ: 

  • Нэн тэргүүнд аюулгүй байдлыг хангаж ажиллана.
  • Бид харилцагчид, үйлчлүүлэгчдийнхээ бизнесийг дэмжиж, шударга, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэнэ. 
  • Бизнесийн үйл ажиллагааны эрсдлийг тооцон, алхам алхамаар ахиж дэвшинэ.
  • Аливаад шуурхай, эерэгээр хариу үзүүлж, хариуцлагатай ажиллана.
  • Харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээж ажиллана. 

Дэд бүлгүүд